2013-05-12
Холливудын нэрт жүжигчин Will Smith, Psy-тай дуулна

Орчин үеийн кино ертөнцөд хамгийн амжилттай ажиллаж буй эрхмүүдийн нэг гэгдэх жүжигчин Вилл Смит "Дуучин реппэр PSY-тай хамтарч дуулна" хэмээн фэнүүддээ амлажээ. Тэрээр хамгийн сүүлд тоглосон найруулагч Найт Шьямаланы "After Earth" бүтээлийнхээ сурталчилгааны ажлаар хүүгийнхээ хамт Өмнөд Солонгост очоод байгаа аж. Солонгосын шүтэн бишрэгчидтэйгээ шинэ уран бүтээлээрээ уулзаж байгаа тэрээр "Хэрвээ "After Earth" бүтээл маань ганц Солонгос гэлтгүй "Box Office"-т үнэхээр шилдгээ харуулж чадвал би рэппэр PSY-тай тайзан дээр дуулах болно" гэжээ.

Вилл Смит Өмнөд Солонгост ирэхээс өмнө Тайваньд мөн тус киноныхоо сурталчилгааны ажлаар саатсан байна. Аав, хүү хоёрын Солонгост ирсэн аялал Вилл Смитийн хувьд гуравдахь нь бол Жейдэний хамгийн анхны аялал гэнэ. "After Earth"  энэ сарын 30-наас эхлэн Өмнөд Солонгосын үзэгчдийн хүртээл болох юм байна.

  source: www.gokpop.org
Бичсэн: heaven | цаг: 01:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax