2013-05-12
Miss A Suzy-ийн талаар сонирхолтой 5 баримт
Suzy Natural and Sweet Beauty for Swarovski

Өсвөр үеийнхэн төдийгүй үзэгчдийг байлдан дагуулж чадсан Miss A Suzy-ийн талаар "kpopstar"-т нийтлэгдсэн сонирхолтой таван баримтыг хүргэе.

  1. Suzy "Америкийн шүтээн", "Х Factor" шоуны адил Өмнөд Солонгосын шинэ оддыг төрүүлэх зорилготой "Superstar K"-д оролцож байжээ. Харамсалтай нь,  шоуны дараагийн шатанд тэнцэлгүй хасагдаж байсан гэнэ. Гэсэн ч тэр шантралгүйгээр "JYP" энтертаймэнтэд суралцан, "Miss A" охидын хамтлагийн гишүүн болж байжээ.
  2. Suzy хятад хэлийг ханцуй шамлан судалдаг бөгөөд өрөөгөөр нь дүүрэн Хятад хэлний ном байдаг.
  3. Түүнд өөрийнх нь биеийн хэлбэр таалагддаггүй бөгөөд одоо байгаагаасаа ядаж хэдхэн см ч гэсэн өндөр болохыг хүсдэг гэнэ. Таргалахаас айдаг ч дөнгөж 47 кг жинтэй.
  4. Suzy аав, ээжийнхээ хамгийн хайртай, эрх дураараа охин ч уран бүтээлээсээ олсон мөнгөөр аав, ээждээ "Caffe Soo" нэртэй "Coffee shop" нээхэд тусалжээ.
  5. Suzy гэртээ амьтан тэжээдэггүй. Тэр мууранд үнэн голоосоо дургүй.
source: www.gokpop.org


Бичсэн: heaven | цаг: 02:03 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax